Ертөнц надаас нүүж байна

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-07-02,20:56

 Арван сарын нэгэн уйтгартай

Утасны цэнэг дуусах агшины хямрал

Ухаант эцэг,эхийн ор мөргүй сураг

Ажиг тавьж орондоо хэвтэж өнжих-саарал өдөр

 

Гадаа хэн ч байхгүй мэт

Гэрэлт наран бүүдийгээд

Миний сэтгэлд энэ л гариг шатаж дуусаад

Маш хүйтэн би даарч байна-цэвдэг өдөр

 

Хоосон түрийвч минь гунигтай зүүдлээд

Хонхны чимээ чагнаж,зүрх зогсоно

Тэмдэглэлийн дэвтрийн цаас хүртэл ёолж

Миний ганцаардлыг үл тэвчинэ

 

Дутуу уусан эмний саванд

Дурлалгүй маргаашийг үзэн ядах өнгө

Гэвч хэнийг ч юм хүлээнэ

Гэрт минь орж ирээд намайг аргадаасай

 

Хайрын нэгэн дуу аманд

Хүсэхээ байжээ би энэ үлгэрийг

Найз охин минь хүртэл хэн нэгэ...

төрөл:Миний шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өөрийнхөө тархинд хийсэн мэс ажилбар

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-06-20,23:58
Шинжлэх ухаанчидын үздэг шиг
Эрүүл биеэ зүсэж зовоосонгүй
Тархинд буглах солиорлынхоо нянг
Эмчлэх-гүн ухаанч арга оллоо

Мөнх биш амьдралын тухай
Гашуун эм уух бүрдээ бодох нь сэтгэлгээ биш гэж үү
Гүн ухаанчидын хэл ороолцдсон онол
Монгол тархинд минь эс нөлөөлөх нь юу билээ

Нэг.
2008.11.05 ны өдөр
Өглөөний цайн дээр
Өрөөнд байгаа жижиг жоомыг олж хараагүй ч
1988.07.25ны өдрийн мэдрэмж надад туслав

Хэзээ нэгэн өдөр
Хиймэл оюун санааны нээлт хийвэл
Тийм жижиг биет болохгүй юм шүү гэж
Тархины бичлэгийн үзүүлэлт сануулаад байх шиг

Хоёр.
Би хэзээ үхэх вэ
Энэ л намайг зовоогоод байгаа байх
Бурхан болсон нэгний зургийг ...
төрөл:Миний шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Магадлалын хязгаар

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-06-17,18:38