2009-06-17
Магадлалын хязгаар

 

 

Магадгүй

Маргааш өглөө болохгүй

Унтаад хэрэггүй

Уйтгарт зүүд дахиад амилна

 

 

 

Цагийн зүү, гоожуурын усны чимээ

Цонхны цаана хав харанхуй

Нүдний давхраа, халуун амьсгал

Нүцгэн бие аз жаргалтай нойрсоно

 

 

 

Тэгсэнээ,,,чимээ алсарч

Цонхны цаана хүйтэн бороо

Нэргүй захиа, гүнзгий санаа алдалт

Цоожгүй орон зай-тэгээд унтвал гоё

 

 

 

Урт ой санамж, богино ухамсар

Уртаас урт, богиноос богино цагийн зүү

Унтаж байгааг нь хараад санаа амарвал

Удаанаар нүцгэн биеийн хөрөг зураг зураад үз

 

 

 

Магадгүй

Өнөө шөнө сар гарахгүй

Сэрэээд хэрэггүй

Мэдээгүй юм шиг байсан нь дээр 9.01.20

 

 

 

 

 

 

 
Сэтгэгдэл:


Магадгүй
Маргааш болохгүй
Унтах хэрэгтэй
Угтаа тэр л амьдрал байж болохым
Бичсэн: gereltuya цаг: 12:32, 2009-06-23 | Холбоос | |


ene henii bichsen shuleg ve?

magdgui ene shuleg bish, yaruu nairag ch bish,
ugiin helhees bh,
gehdee goy medremj toruulsen helhees bna,

namaig toogood hereggui, bi shuleg oilgodggui yum winking
Бичсэн: galbaatar цаг: 21:19, 2009-06-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax