Хамелон амьдрал...

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-06-26,11:52

 



“Магадгүй чи өөрөө бурхан бас буг
 Магадгүй чи өөрийгөө ангуучилна
 Магадгүй аврана
 Магадгүй чи бурхан бас буг”...
Энэхүү дөрвөн мөртийг би хэн нэгнээс хулгайлсан ч байж болох юм.
Хулгай – Энэ нүглийг надаар үйлдүүлэгч нь хэн юм бэ.? Бурхан л лав биш., Тэгэхээр чөтгөр байж таарах нь ээ. Би чөтгөр юм гэж үү.
Үгүй ээ ...Хэн нэгэнд хайр энэрэлийг бэлэглэхдээ би өөрийн бурханлиг чанарыг олж хардаг бус уу. Ийнхүү зах хязгааргүй бодлын далайд сэтгэлээ чилээн хэдэн өдөр доншуучиллаа.
Бодлын минь үзүүр намайг хаана хүргэсэн бэ гэхлээр...Би цаг минут тутамд бурхан бас буг болж хувирч байдаг ХАМЕЛОН амьдрал...

Монголоороо л үлдэх юмсан

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-06-21,13:51
Би Монгол тархинд уг нь дэндүү их итгэдэг байсан юмсан.
Гэвч энэхүү итгэл минь өдрөөс өдөрт алдуурч байна.
Нэг л өглөө сэрэхэд хүү нь аавыгаа, аав нь хүүгээ танихгүй болчихсон байна.
Энэ бүхэн тун удахгүй ирнэ. Гэхдээ Хангүг савангийн дуурийн гунигт тарчлаант хувь заяанд сүсэглэн залбирч, шүтсээр байвал шүү дээ. Яагаад бид ийм байдалд хүрэв...Монгол хүн Монголоороо үлдэхэд тийм гутамшигтай санагдаад байна уу
Хааяа нэг үзэсгэлэнт охидоо харж нүдээ баясгаюу гэтэл үхээнц дорой, шулам зэтгэрийн хорлолт савангийн дуурийн хуулбарууд. Эзэн Богд дээдсийнхээ ухаан бодлыг хуулбарлаж болно оо доо айн.
Тэд ...

Миний айдас

бичсэн: Тархи өрөмдөгч , 2009-06-18,14:00
Миний үхэх цагийн сэрэл...
Энэ тачаадал- Ядуу, хоосон уураг тархины нөлөөллөөс болж улам их идэвхждэг.
Энэ хурдсал- Хэн нэгнүүдийн хаан эсвэл мөхөс бодлуудын гуйлтаар өнөөдөр дээд цэгтээ хүрлээ.
Энэ яг секс шиг...
Хүмүний айдас гэдэг үхлийн өчүүхэн дөнгөлөлтөөс мултарч чадахгүйдээ бухимдсан "тэнэг төгсгөл"-өөр өндөрлөдөг.
Харин би өөр ертөнцийн ховсдол, эсвэл өөдгүй энэ амьдралаас хурдхан ангижрах гэсэн гэнэтийн их хүсэл, баяр бахдалаасаа болоод маш их яарч байх шиг.
Энэ эрчимт хүсэл- Намайг өдөр болгон зовоож ирсэн "хоол хийдэг заазуур" луу түлхсэн ч байж болох.
Энэ дур тавилт- Ямартаа...