2009-06-20
Өөрийнхөө тархинд хийсэн мэс ажилбар
Шинжлэх ухаанчидын үздэг шиг
Эрүүл биеэ зүсэж зовоосонгүй
Тархинд буглах солиорлынхоо нянг
Эмчлэх-гүн ухаанч арга оллоо

Мөнх биш амьдралын тухай
Гашуун эм уух бүрдээ бодох нь сэтгэлгээ биш гэж үү
Гүн ухаанчидын хэл ороолцдсон онол
Монгол тархинд минь эс нөлөөлөх нь юу билээ

Нэг.
2008.11.05 ны өдөр
Өглөөний цайн дээр
Өрөөнд байгаа жижиг жоомыг олж хараагүй ч
1988.07.25ны өдрийн мэдрэмж надад туслав

Хэзээ нэгэн өдөр
Хиймэл оюун санааны нээлт хийвэл
Тийм жижиг биет болохгүй юм шүү гэж
Тархины бичлэгийн үзүүлэлт сануулаад байх шиг

Хоёр.
Би хэзээ үхэх вэ
Энэ л намайг зовоогоод байгаа байх
Бурхан болсон нэгний зургийг ширтэж суухдаа
Түүнд баяр хүргэж,мэнд дамжуулдаг мөртлөө л

Өчигдөрхөн Хятадад цаазлуулсан эрийн нүд
Миний бодолтой ямар адилхан өнгөтэй юм бэ
Зурагтаар гарах мэдээ хүртэл
Өстөн дайсан мэт санагдах үе ирж

Гурав.
Өшөө гоё мэдрэмж, өөр тансаг үг
Найз бүсгүйчүүдийн минь өдрийн тэмдэглэл шиг юм.
Онол болоод хуулиас ангид сэтгэл минь
Нэг л өдөр эндээс явна

Энд сэтгэхүйн шорон байдаг
Гэж хэлсэн шүлэгчийн сүнс
Уух дарсанд минь хор болж шингээд
Ганцаардлаас минь аль болох түргэн гэтэлгээсэй
Дөрөв.
Нарны мөхлийн шүлэг бичсэн гэж
Гэрэл намайг цэвдгээр шагнав гэж зүүдлээд
Сарыг шөнөжин магтаж үүр цайлгахад
Гадаа цас оржээ

Хэн нэгэнд шүлэгч гэж хэлэгдэхийн тулд
Би нойроо хагасалж,ходоодоо өлсгөж хонодоггүй
Харин хүмүүсийн хандлага л зэвүүн санагдаад
Бурхадын ор хөнжилөөс бусдыг нь дэлгэхийг хүсдэг

Тав.
Шарилын цуваа үргэлжилээд л баймаар
Тийм нэг-ертөнцийн хамгийн тунгалаг өдөр
Тамхины гашуун утаа шиг мэдрэмж
Хүмүүст төрөхийг би хармаар санагддаг

Аав,ээж,ах,дүү бүх хайртууд минь
Хорвоог орхихдоо над шиг амгалан байгаасай
Амьдралыг тэд үзвэрийн кино гэж ойлгоосой
Хэн ч байхгүй-одоо л нэг сэтгэл амарлаа

Гажирхаж,чамирхаагүй сэтгэлгээний цар хүрээ
Усанд хөвөх навчисийн гүн бодол шиг
Гинжилэгдэн,тарчилагдах эртний боолын шарх шиг
Эгэл хэрнээ зүхэж хараамаар ил тод

Сэтгэлд...юу ч байхгүй нэг л тайван
Сарны болзоог хүлээдгээрээ хүлээж
Сайхан хүүхний тухай боддогоороо бодож
Сэрэл хөдөлгөх утгат шүлгийг тэрлэдэгээрээ тэрлэнэ.8.11.05




Сэтгэгдэл:


ter ch tiim shu teriig ch neg oilgod bgama
chi hutgaar hiihnuu gd aigad bgamu ai гайхах хэлээ гаргах
Бичсэн: arch_tseegii цаг: 10:50, 2009-11-16 | Холбоос | |


tarhind hiih mes ajilbariig hutgaar bus ugeer hiideg yumshuu nzuudaa
гоё шүү
Бичсэн: Тархи өрөмдөгч цаг: 10:29, 2009-11-16 | Холбоос | |


bi ch gsn tarihanda mes ajilbar hiih heregtei ym bn
ee de ene amidralaa gj...
setgeld yu ch baihgui neg l taiwan..
getel bi uur yrtuntsud irsen baihiin..?
Бичсэн: arch_tseegii цаг: 16:25, 2009-11-03 | Холбоос | |


gaihaltai
sain unshih heregtei yum bna...... chinii blogt udaan tuhlah boloh ni ee dee... dara daraagiin udaad...
Бичсэн: PARACHUTE цаг: 00:46, 2009-07-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax