Би Монгол тархинд уг нь дэндүү их итгэдэг байсан юмсан.
Гэвч энэхүү итгэл минь өдрөөс өдөрт алдуурч байна.
Нэг л өглөө сэрэхэд хүү нь аавыгаа, аав нь хүүгээ танихгүй болчихсон байна.
Энэ бүхэн тун удахгүй ирнэ. Гэхдээ Хангүг савангийн дуурийн гунигт тарчлаант хувь заяанд сүсэглэн залбирч, шүтсээр байвал шүү дээ. Яагаад бид ийм байдалд хүрэв...Монгол хүн Монголоороо үлдэхэд тийм гутамшигтай санагдаад байна уу
Хааяа нэг үзэсгэлэнт охидоо харж нүдээ баясгаюу гэтэл үхээнц дорой, шулам зэтгэрийн хорлолт савангийн дуурийн хуулбарууд. Эзэн Богд дээдсийнхээ ухаан бодлыг хуулбарлаж болно оо доо айн.
Тэд хөгжилийн оргил улсаа. Бид дагаж гэмээнэ хөгжинө гэж бодвол заавал муу, муухайгийн даган баясах ёстой юм уу.
Хүнийг хүн байлгахын нэг үндэс нь Уламжлал юм шүү дээ.
Уламжлалыг орхигдуулж, харийн соёлыг тарьж болно оо.
Өнгөт сайхан хувцас, чамин сайхан дуу хуур гээд л... Харин зан араншин, сэтгэхүйг л хуулбарлавал мөхөн доройтохын үндэс, Энд жишээ авья л даа. Хөвгүүд маань найз охиндоо хаягдаж,аль эсвэл өчүүхэн төдий амьдралын шалгалтанд хөл сөхрөөд ирэхээрээ уйлаад суучихдаг болж.
Саяхан төрийн тэргүүн болох хүний нулимсыг ч бас харах шив дээ. Эр хүн хатуужилтай байх Монгол ухаан ч аль хэдийн устжээ.
Энэ бүхэн та бидний хийморь сүлдийг гутаан доройтуулж байна.
Энэ бүхнээс яаж нэр цэвэр гарах вэ, Монголчууд гэж хамгийн тэнэг ард түмэн байсан юм гэж хэлүүлэхгүйн тулд.
Бид одоо ч дайтсаар байгаа гэдгийг мартах учиргүй.
Энэ бол Соёлын дайн...Энэ дайнд манайхан ялагдаж эхлээд байна. Харь гүрний зүгээс хорт тариануудаа та бидний ирээдүй хойч цэцэг цэврүү шиг охид хөвгүүд рүү шахаж эхэлсэн. Үүний нэгэн жишээ бол Уба гэж дуудан маяглацгаах охид. Сонсоход инээдтэй ч хэзээ нэгэн цагт ханиадам болно.
Үүний үр дүнд Монгол хэл мөхөх юм. Хэлд орж буй жаахан хүүхэд ах аа гэж дуудахын оронд убаа гэж дуудахын ёр оо гэж . Энэ тэнэгийн гачаалаас уужим тэнэгэрийн дээд тал нутгийн минь уртын дуугаар шуранхайлуулсан буурал түүх минь л гэтэлгэх буй за хэмээн залбирч сууна.
Миний ард түмэн их ухаантай. Би ч үүнд итгэдэг.
Монгол төрийн мэлмий тунгалаг, ухаан саруул байж
Монгол улс минь үеийн үед мандан бадрах болтугай.
гэхдээ
би бодохдоо Монголын охид залуусын сэтгэл зүрхэнд эх орон уламжлал соёл үргэлжийн үргэлжид байна байсаар ч байх болно гэж боддогын найддагын
тэр гадаадын хувцас хунар стилийг даган дуурайлаа гээд Монгол биш болчино гэж байхгүй Монгол хүн Монголоороо л үлдэнэ