.jpg)
"Магадгүй
Маргааш болохгүй
Унтах хэрэгтэй
Угтаа тэр л амьдрал байж болох юм...” гэсэн энэхүү дөрвөн мөр миний анхаарлыг татахгүй байж чадсангүй.
Хүн бүхэн л маргаашийнхаа тухай бодож, өөрийн хувь заяаг дэнслэн суудаг биз ээ. Тиймээ энэ бол амьдрал...
Харин маргааш гэдэг өдөр учир утгагүй мэт санагдаад, өнөөдрөөр л баймаар ирэх үе цөөнгүй. Энэ ч мөн л амьдрал...
Өнөөдрөөрөө тэгвэл яаж үлдэх билээ?
Бурхадын заль- тас харанхуй шөнийн гүнээс бодол шүүрдэж нэг хэсэгтээ амь аргацаах.
Бурхан сэрүүн, би сэрүүн- бид хоёрт одоо л ярилцах цаг гарах нь дээ.
Харин унтаж л болохгүй, хэрэв тэгвэл тэр миний сүүлчийн ч байж болох алтан амьдралыг минь хороочих байх.
Унтаа амьдрал- Энэ бол хөөрхий гэнэн зальдуулсан амьдрал.
Бурхан яг одоо чамайг, бас намайг ангуучилах гээд хүлээж л байгаа.
Битгий унтаарай...Таны оюуны мэлмий ямагт сэрүүн байг.
Бид юуг шивнэлдэн вэ? Үхлийн тухай- би түүнд хэзээ ч хайртай байгаагүй тухай, хэрвээ би үхвэл хэний ч хайрт биш болох тухай бүгдийг нуулгүй ярина. Яг л дүү нь ахдаа жаргал, зовлонгоо хуваалцах шиг.
Заавал хэн нэгэн нь гүн харанхуйд гэрэлтэх бамбар байж гэмээнэ бид хоёр ах дүүс байх ёстой юм гэж үү. Яагаад, Яагаад хариулаач Бурхан гуай минь...