“Магадгүй чи өөрөө бурхан бас буг
Магадгүй чи өөрийгөө ангуучилна
Магадгүй аврана
Магадгүй чи бурхан бас буг”...Энэхүү дөрвөн мөртийг би хэн нэгнээс хулгайлсан ч байж болох юм.
Хулгай – Энэ нүглийг надаар үйлдүүлэгч нь хэн юм бэ.? Бурхан л лав биш., Тэгэхээр чөтгөр байж таарах нь ээ. Би чөтгөр юм гэж үү.
Үгүй ээ ...Хэн нэгэнд хайр энэрэлийг бэлэглэхдээ би өөрийн бурханлиг чанарыг олж хардаг бус уу. Ийнхүү зах хязгааргүй бодлын далайд сэтгэлээ чилээн хэдэн өдөр доншуучиллаа.
Бодлын минь үзүүр намайг хаана хүргэсэн бэ гэхлээр...Би цаг минут тутамд бурхан бас буг болж хувирч байдаг ХАМЕЛОН амьдралт нэгэн юм байна гэж.
Тийм ч учраас энэ хорвоо дээр сайн, муу, хар, цагаан гэх мэтээр ээлжлэн оршдог байх нь.
Хамелоны амьдралаас салж хүн араншинд нэгдсэн цагтаа бид өөрсдийгөө бурхан хэмээн өргөмжилдөг.
Бурханд залбирч гандангийн үүднээ сэлгүүцэхүй ээ ийн бодож амжсан юм. Юу вэ гэхлээр энэ хорвоо дээр төгс төгөлдөр зүйл үгүй гэдгийг.
Энд би бурхан гуайг ч бас хамааруулж орхисон шүү.
Хүмүн болон мэндлэх- аз жаргалын дээд, хүмүний ертөнцөөс буцах- уйтгар гунигийн дээд. Уйтгар гуниг, баяр жаргал энэ бол эсрэг тэсрэгийн туйл.
Эсрэг тэсрэгийн биелэлийн эх нь бурханаас улбаатай болж таарах нь.
Бурхан гуай чөтгөрийн зулайг гишгэн мэндэлжээ. Тиймээс цус нэгтнүүдийн зам мөр нэг гэдгийн үнэн жишээ энэ юм байна.
Бурханд ч тэр, чөтгөрт ч тэр бүү итгэ.
Итгэвэл алдана.
Эцэс төгсгөлгүй маргаант сэдэв энэ болой.
Үлгэр дуусах болоогүй...