2009-07-02
Ертөнц надаас нүүж байна

 Арван сарын нэгэн уйтгартай

Утасны цэнэг дуусах агшины хямрал

Ухаант эцэг,эхийн ор мөргүй сураг

Ажиг тавьж орондоо хэвтэж өнжих-саарал өдөр

 

Гадаа хэн ч байхгүй мэт

Гэрэлт наран бүүдийгээд

Миний сэтгэлд энэ л гариг шатаж дуусаад

Маш хүйтэн би даарч байна-цэвдэг өдөр

 

Хоосон түрийвч минь гунигтай зүүдлээд

Хонхны чимээ чагнаж,зүрх зогсоно

Тэмдэглэлийн дэвтрийн цаас хүртэл ёолж

Миний ганцаардлыг үл тэвчинэ

 

Дутуу уусан эмний саванд

Дурлалгүй маргаашийг үзэн ядах өнгө

Гэвч хэнийг ч юм хүлээнэ

Гэрт минь орж ирээд намайг аргадаасай

 

Хайрын нэгэн дуу аманд

Хүсэхээ байжээ би энэ үлгэрийг

Найз охин минь хүртэл хэн нэгэнтэй явалдах шиг

Нэг л зэврүүн-өрөөний халаалт тасарчээ

 

Гурван настай дэр,нярай бичиг цаас

Бас өвчинөө дарж ядах зөнөг өрөө

Гомдлоо хуваалцах галзуурсан залуу

 

 

Бүүр алсад явахыг хүсээд байх шиг 8.10.01


Сэтгэгдэл:


gogo shuleg bn...
Бичсэн: Зочин цаг: 09:10, 2009-12-17 | Холбоос | |


bi yuch oilogsongui
Бичсэн: italy цаг: 16:05, 2009-12-13 | Холбоос | |


hi
my nz sain bn shuu amjilt гоё шүү
Бичсэн: zaya (зочин) цаг: 23:43, 2009-12-02 | Холбоос | |


миний ертөнцийг өөр бусад мэдэрч чадахгүй
бусдын санаагаар мэргэн болсноос өөрийн бодлоор солиотон гэгдсэн нь дээр
Бичсэн: амитаба (зочин) цаг: 15:01, 2009-11-30 | Холбоос | |


hun buhen udur bur gunigtai bdaggui bolohoor shan buhen urgeljilj l bna daa
Бичсэн: tarhi urumdugch (зочин) цаг: 18:37, 2009-11-15 | Холбоос | |


yag bichsneer chin chamaig durslen oilgobol bolohuu
Бичсэн: bolorka83 цаг: 14:55, 2009-10-15 | Холбоос | |


Найз охин минь хүртэл хэн нэгэнтэй явалдах шиг

Нэг л зэврүүн-өрөөний халаалт тасарчээ
Халаалт тасрахаар яасан хэцүү хүлээж авдын rolling on the floor
Бичсэн: director цаг: 14:15, 2009-10-15 | Холбоос | |


өө, энэ чиний шүлэг байсымуу. Зангга-гийн блог дээрээс уншчихаад, майр таалагдаад байсан чинь. гоё болсон байналээ шүү.
Бичсэн: Marlboro цаг: 14:12, 2009-10-15 | Холбоос | |


realistuudiig chotgor avag geeluu.... hoorhon bichdiishu chi
Бичсэн: PARACHUTE цаг: 20:29, 2009-08-11 | Холбоос | |


нүцгэн ирсэн энэ хорвоогоос нүцгэн л буцахгүй бол энэ хорвоо өөрөө амар явуулдаггүй юм болов уу
Бичсэн: Тархи өрөмдөгч цаг: 20:27, 2009-07-03 | Холбоос | |


эцэст нь чи ертөнцөөс явжээж энэ бүхэн төгсөнө
Бичсэн: ObLNV цаг: 12:43, 2009-07-03 | Холбоос | |


Хүсэлд автан шатаж байхад
Хясал ирэх нь дулаахан мэдрэмж
Сансарт нисэх мэт баярлаж явахад
Санасны чинь гарз хэмээн тохуурхах нь дотно мэдрэмж... баярлах .
Ямар нэгэн зүйлийг хийж байгаад ингээд л боллоо гэж хэлэхэд нуран унаж дахин түүнийг хийж эхлэх нь сайхаан. Халаасандаа сохор зоосгүй гүйх ч сайхан. Тэр үед л хүн гэдгээ илүү их мэддийм шигээ.
Бичсэн: gereltuya цаг: 11:24, 2009-07-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax